Зам, тээвэр, барилга, хот байгууллагын сайд Ц.Дашдорж тавдугаар сарын 15-16-нд Говь-Алтай аймагт ажиллажээ. Тэрбээр Улаанбоомын усан цахилгаан станцын ажил байдалтай танилцаж, хүчин чадал болон хэвийн ажилллагааны талаар мэдээлэл солилцсон байна. Мөн Говь-Алтай аймгаас Баянхонгор хүртэл 128 км замыг барих ажлыг БНХАУ-ын “Шинжан шин фа” ХХК барьж гүйцэтгэхээр өнгөрсөн жил ажлаа эхлээд буйтай танилцжээ. Тус компани замын ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж гүйцэтгэх бөгөөд энэ ажлын хүрээнд замын трансыг сэргээх, далан барих, үерээс хамгаалах байгууламж барих зэрэг ажлыг хийх юм. Өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн ажил өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй яваа ажээ. Үүний хүрээнд Говь-Алтай аймгийн төвөөр дайрч өнгөрөх дөрвөн км зам барих ажлын нээлт өнгөрөгч лхагва гаригт боллоо. Энэ хэсэг зам засварын ажлыг ирэх сарын 20-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Харин 128 км замын ажлыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
Э.Сараа