Реппер Gee цомгийн ажилдаа орчихсон зав муутай яваа гэнэ. Түүний шинэ цомог өмнөх цомгуудын адил монгол омогшлыг мэдрүүлэхүйц байх аж.
Саяхан нээлтээ хийсэн “Ээжийн дайсан” киноны хип-хоп саундтрек дээр ажиллаж, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийг хип-хоп хэмнэлд “уруу татсан” тэрбээр энэ удаад өөрийн шинэ клипээ фенүүддээ зориулжээ. “Номер 2.000.000” нэртэй түүний шинэ уран бүтээлийг “Grove” энтертайнментийнхан бүтээсэн байна.
“Номер 2.000.000” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
Г.Даша