Хятадын тэрс үзэлтэн АНУ-д хөл тавив

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Хятадын тэрс үзэлтэн АНУ-д хөл тавив

Хятадын тэрс үзэлтэн Чен Гуанчен АНУ-д шинэ амьдрал эхлүүлэхээр Нью Йоркт хөл тавьсан гэнэ. Хятадын нэг хүүхэд бодлого болон үр хөндөлтийг шүүмжилдэг тэрс үзэлт хуульч өнгөрсөн сард гэрийн хорионоос зугтаж, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүссэн нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны айлчлалтай давхацсан юм. Хятадын хүний эрхийн ноцтой асуудлыг сөхсөн дээрх хэргийг Хятадын Гадаад харилцааны яам эвтэйхэн шийдэж, Ченд АНУ-д сурах виза олгосон юм. Чен Гуанченд Нью-Йоркийн их сургууль тэтгэлгээр сурах эрх олгожээ. Түүнийг Нью-Йорк хотод хүний эрхийн төлөө тэмцэгчид болон дэмжигчид баярлан угтсан гэнэ. Чен Гуанчен гэр бүлийнх нь хамт АНУ-д очиход тусалсан АНУ-ын Гадаад харилцааны ажилтнууд болон дэмжигчдэдээ талархсанаа илэрхийлжээ. Тэрбээр Нью Йоркийн их сургуулийн Гринвич Виллажд гэр бүлийнхээ хамт төвхнөжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж