
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хувьд хоёр мандаттай болж, өмнөхөөсөө мандатын тоо нэгээр буурсан аж. Ардчилсан намын удирдлагуудын зүгээс Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын даргад хандан “УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг ирэх мягмар гариг гэхэд эцэслэж саналаа ирүүлээрэй” гэдэг чиглэлийг өгсөн байсан гэнэ. Энэ тухайгаа ч дээрх хуралдааны үеэр танилцуулж ямар ч байсан эхний удаад хэн, хэн санал авах нь вэ гэдгийг урьдчилж тандъя гэдгээ хэлж энэхүү санал хураалтыг нууцаар явуулжээ. Санал хураалтын дүнг нэгтгэхэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Б.Батбаатар нэгээр, хоёрт Чингэлтэй дүүргийн МоАХ-ны дарга Д.Алтанхуяг, гуравт УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, дөрөвт УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гарч ирсэн байна.