Том Круз эхнэрээрээ бахархав

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Том Круз эхнэрээрээ бахархав

Холливудын жүжигчин Том Круз саяхан Америкийн ток шоуны хатан хаан Опра Уинфритэй уулзаж, түүний зөөлөн буйдан дээр тухлан ярилцах үеэр эхнэр Кейти Холместаа хайртай гэдгээ дахин баталлаа. Тэд хамт амьдрах болсоор хэдийнэ долоон жилийг үдсэн ч хосуудын хайр дурлал халуухан хэвээрээ байгаа бололтой.

"Миний эхнэр хөгжилтэй, их ажилсаг. Түүнийг гэрт орж ирэхэд надад нэг л сайхан байдаг. Тэр ямар ч зүйлийг үнэн сэтгэлээсээ хийдэг, бүтээлч хүн" хэмээн Том эхнэрээ магтжээ. Кейти Холмес анх "Dawson"s Creek" олон ангит киноны дүрээр алдаршиж, "Holmes & Yang" загварын бизнес нь ч түүнд чамгүй амжилт авчирсан юм. Тэрбээр авьяаслаг, уран бүтээлч нэгэн төдийгүй ном зохиол бичдэг гэнэ. Том энэ тухай "Би чи шөнө дунд сэрэх юм, зүгээр үү?” гэж асуухад эхнэр маань инээгээд, “Би энэ зохиолыг бичсэн гэж хэлсэн” хэмээн бахархан ярьсан байна.

Дашрамд дуулгахад, Том Круз "Rock of Ages" мюзикль кинонд рок хамтлагийн дуучны дүрийг бүтээсэн юм. Түүний тоглосон шинэ кино ирэх зургадугаар сарын 14-нд нээлтээ хийх ажээ.

Eagle News TV “Entertainment news”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж