УИХ-д Ардчилсан намаас нэр дэвшигчээ тодруулахаар Дундговь аймгийн Ардчилсан нам өнөөдөр хуралдана. 1990 оны Ардын Их Хурлын сонгуульд М.Моёор, Ж.Хүүхэнбаатар гэж хоёр ардчилагчаа сонгуулж 1996 онд Ж.Отгонбаярыг, 2000, 2004 онд Ж.Наранцацралтыг УИХ-д илгээсэн туршлагатай, ардчилалыг дэмжигчдийн лут бааз суурьтай Дундговь аймгийн Ардчилсан нам 2012 оны сонгуульд хэнийг илгээх нь энэ хурлаас шалтгаална гэдэг утгаар олон нийтийн сонирхол татаж байна. Одоогоор тус аймгийн Ардчилсан намын хорооны хуралд ҮЗХ-ны гишүүн Батбаярын Мөнхболор, Бандихүүгийн Ургамалцэцэг нар хүрэлцэн ирээд байна.
С.ПҮРЭВСҮРЭН