“Тавантолгойн нэг сая төгрөгийн 1072 хувьцааг ард иргэддээ үнэгүй эзэмшүүлнэ гэсэн. Амлалтын 1,5 сая төгрөг нь ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр иргэдэд бүрэн олгогдох ёстой тул сар бүр олгож буй 21000 төгрөгт банк 250-300 төгрөгийн хураамж авч байсныг хууль зөрчсөн, иргэдийн эрх ашигт үл нийцэх ариун явдал бус гэж таслан зогсоосон билээ. Гэтэл хөдөө орон нутагт, ялангуяа алслагдмал нутагт брокерийн пүүсийн ажилтнууд гэх хүмүүс явж “манай брокерын пүүсээр дамжуулж дансаа нээ” гэсэн шаардлага тавьж хүн тус бүрээс 5000 төгрөг хурааж авч байгаа нь хуульд нийцэж байна уу, бас ариун явдал мөн үү?
Асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэжээ.
Чуулган хоёр хоногийн дараа завсарлах гэж буй тул хариуг яаралтай сонсохыг гишүүн хүссэн байна.