Чөлөөтийн өсвөрийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн өсвөрийн аваргууд тодорлоо

“Макс” группийн 20 жилийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ Спортын төв ордонд гурван өдөр үргэлжилж, дүнгээ гаргалаа. Тэмцээнд Баруун, Говийн, Зүүн, Төвийн, Хангайн нийт таван бүсээс шалгарсан эрэгтэй 201, эмэгтэй 175 өсвөрийн тамирчин тус бүр 10 жингийн ангилалд өрсөлдсөн байна.

“Макс” группээс хөвгүүдийн 58 кг-ийн жинд түрүүлсэн Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын сургуулийн тамирчин, залуу бөх Б.Эрдэнэ-Очир, охидын 60 кг-ийн жинд түрүүлсэн “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд нарт  шилдэг тамирчны тусгай шагнал олголоо.

Энэ тэмцээнд тэргүүлсэн хөвгүүд, охид энэ онд Киргиз улсын Бишкек хотод болох өсвөр үеийн Азийн аврага шалгаруулах тэмцээн, Азербайжан улсын Баку хотод болох өсвөр үеийн ДАШТ, ОХУ-ын Якут улсад болох Азийн хүүхдийн спортын наадамд оролцох эрх авч байгаа юм.

Энэ жил УАШТ-нийг таван бүс болгон хувааж урьдчилсан тэмцээн явуулсны үр дүн мэдрэгдэж бүсийн тэмцээнээс медаль авсан хүүхдүүд ирсэн болохоор хурц өрсөлдөөнтэй боллоо. Хүүхдүүд болохоор босоо барилдаан зонхилж цэвэр ялалт олон гарч байлаа. Нийслэлийн хүүхдүүд гээд илүүрхдэг явдал байдаг, гэтэл энэ удаа хөдөөгийн хүүхдүүдийн ур чадвар эрс дээшилж байгаа нь харагдаж 20 алтан медалийн талыг нь Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн хүүхдүүд авлаа.

Хөвгүүдээс Баянгол дүүргийн тамирчин Х.Хишигбат, З.Занабазар, охидоос “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал, С.Цэрэнчимэд, Орхон аймгийн тамирчин Б.Нямгэрэл, Сонгино-Хайрхан дүүргийн тамирчин П.Номин-Эрдэнэ нар хошой аварга цол хүртлээ.

Үүнд саяхан болж өнгөрсөн Бүх ард түмний спортын наадамд “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал хүрэл, С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртэж залуучуудын УАШТ-нд хоёул хошой аварга болсон билээ.

Чөлөөт бөхийн 2012 оны өсвөр үеийн УАШТ-ий дүн:

Хөвгүүд:

42 кг
1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/
2. Арилдийбаатарын Золжаргал /”Хилчин” спорт хороо/
3. Зулбанзрагчийн Мягмар /”Хилчин” спорт хороо/
3. Өдөрсодын Даваасүрэн /”Алдар” спорт хороо/
    
46 кг
1. Базардарийн Гүндсамбуу /”Алдар” спорт хороо/
2. Нарантуяагийн Мөнхболд /Дорноговь аймаг/
3. Сосорын Бат-Амгалан /Сэлэнгэ аймаг/
3. Х.Идэрмөнх /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/
    
50 кг        
1. Хуягтбаатарын Хишигбат /Баянгол дүүрэг/
2. Ганхуягийн Ханбүргэд /”Алдар” спорт хороо/
3. Чойдогийн Жамсүрэнжав /Сонгино-Хайрхан дүүрэг/
3. Баттүшигийн Баатарчулуун /Өвөрхангай аймаг/

54 кг       
1. Занабудын Занабазар /Баянгол дүүрэг/
2. Сармандахын Билгүүн /Баянгол дүүрэг/
3. Амгаланбаатарын Бат-Эрдэнэ /Архангай аймаг/ 
3. Пүрэвсүрэнгийн Чинзориг /Налайх дүүрэг/

58 кг       
1. Баатарчулууны Эрдэнэ-Очир /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/
2. Занабудын Сумьяабазар /Баянгол дүүрэг/
3. Ган-Эрдэнэийн Билгүүн /Баянгол дүүрэг/
3. Батзоригийн Бямбадорж /Хан-Уул дүүрэг/

63 кг      
1. Норовсүрэнгийн Амарсайхан /Баянгол дүүрэг/
2. Сангидоржийн Баасанням /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/
3. Өргөжихийн Шинэбаяр /Увс аймаг/
3. Болдсайханы Бат-Эрдэнэ /Налайх дүүрэг/

69 кг       
1. Бөхбаатарын Цогтбаатар /Налайх дүүрэг/
2. Ц.Бэх-Очир /Хан-Уул дүүрэг/
3. Мөнх-Эрдэнийн Хишигдалай /Архангай аймаг/
3. Тэрбишийн Батбаяр /”Алдар” спорт хороо/

76 кг   
1. Ганболдын Төрмөнх /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/
2. Бямбын Содномжамц /Өвөрхангай аймаг/
3. Цэнджавын Гэндэнсүрэн /Баянгол дүүрэг/
3. Бат-Оргилийн Болд-Эрдэнэ /Баянхонгор аймаг/

85 кг       
1. Самбын Сампиллхагва /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/
2. Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ /”Хангарьд” клуб/
3. Баасанжав /Увс аймаг/
3. Адьяахүүгийн Пүрэвсүрэн /Архангай аймаг/

100 кг       
1. Аварзэдийн Дэлгэрхангай /Сонгино-Хайрхан дүүрэг/
2. Баасанжавын Самданжамц /Төв аймаг/
3. Хангайн Наранбаяр /Сэлэнгэ аймаг/
3. С.Ганзориг /Хан-Уул дүүрэг/

Багийн дүн:

Нэгдүгээр байр: Баянгол дүүрэг, 66 оноо, дасгалжуулагч Жамсрангийн Дандар

Хоёрдугаар байр: “Мега-Старс” клуб, 36 оноо, дасгалжуулагч Ганбаатарын Пүрэвбаатар

Гуравдугаар байр: “Алдар” спорт хороо, 36 оноо, дасгалжуулагч Цэрэнбаатарын Цогтбаяр

Охид:

38 кг       
1. Баяраагийн Халиунаа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/
2. Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/
3. Даваагийн Батчимэг /Баянхонгор аймаг/
3. Балжиннямын Зулаа /Дархан”Уул аймаг, “Мега-Старс” клуб/

40 кг 
1. Ганболдын Мөнхцэцэг /Сэлэнгэ аймаг/
2. Ганхуягийн Нямсүрэн /Архангай аймаг/
3. Батхорлоогийн Үүрийнтуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/
3. Солонгын Сэржмядаг /Сэлэнгэ аймаг/

43 кг       
1. Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг/
2. Ганбаатарын Мөнхцэцэг /Архангай аймаг/
3. Цогт-Очирын Намуунцэцэг /Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегаватт” клуб/ 
3. Энхбатын Солонго /”Алдар” спорт хороо/

46 кг    
1. Ганбаатарын Отгонцэцэг /”Алдар” спорт хороо/
2. Лхагважавын Ундрам /”Хилчин” спорт хороо/
3. Сэдбазарын Энхтунгалаг /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/ 
3. Батболдын Энхжин /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/

49 кг       
1. Эрдэнэсүхийн Отгонцэцэг /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын сургууль/
2. Батбаатарын Мөнхтуяа /Сэлэнгэ аймаг/
3. Тунгалагчимэгийн Олонзаяа /Дорноговь аймаг/
3. Эрдэнэ-Очирын Лхагвадулам /”Алдар” спорт хороо/

52 кг     
1. Эрдэнэбаатарын Оюун-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спорт сургууль/
2. Пүрэвжаргалын Хулганаа /”Хилчин” спорт хороо/
3. Д.Энхжаргал /Завхан аймаг/
3. Лхагвасүрэнгийн Хулан /Булган/

56 кг       
1. Энхбатын Гантуяа /Төв аймаг/
2. Нямдаваагийн Болдмаа /Сэлэнгэ аймаг/
3. Мягмарсүрэнгийн Мөнхсүрэн /”Алдар” спорт хороо/
3. Н.Цэндсүрэн /Хан-Уул дүүрэг/

60 кг       
1. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/
2. Б.Буянхишиг /Орхон аймаг, ”Хангарьд”клуб/
3. Баянбатын Түмэнжаргал /Говь-Алтай/
3. Буянлхагвагийн Намжим /”Хилчин” спорт хороо/

65 кг     
1. Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг/
2. Мөнхбатын Хишигмаа /Баянгол дүүрэг/
3. Төмөр-Очирын Наранчимэг /Сэлэнгэ аймаг/
3. Дашийн Ганцэцэг /Булган/

70 кг       
1. Пүрэв-Эрдэнэгийн Номин-Эрдэнэ /”Хилчин” спорт хороо/
2. Батхуягийн Золзаяа /Сэлэнгэ аймаг/
3. З.Оюунгэрэл /Сонгино-Хайрхан дүүрэг/
3. Дамжингийн Дэлгэрмаа /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/

Багийн дүн:

Нэгдүгээр байр: Орхон аймаг, “Ирээдүйн одод” спорт сургууль, 66 оноо, дасгалжуулагч Батсайханы Идэрсайхан

Хоёрдугаар байр: “Алдар” спорт хороо, 62 оноо, дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр

Гуравдугаар байр: Сэлэнгэ аймаг, 59 оноо, дасгалжуулагч Дашсүрэнгийн Энхбат

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж