Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Рааш, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар болон зургаан яамны газрын даргаас дээш тушаалын төрийн захиргааны албан хаагчид оролцсон ажлын хэсэг Мандалговьд хүрэлцэн ирж игэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Шадар сайд М.Энхболд Засгийн газрын дөрвөн жилийн ололт амжилтыг тайлагнаж ирэдийн асуултад хариулав. Иргэд төр, засгийн томчууд авилгын болон янз бүрийн хэрэгт холбогдож байгаа тухай мэдээллийн үнэн худал, махны үнэ тэнгэрт хадаж иргэдийн амьдрал ядуу хэвээр байгаа, ажлын байр олдохгүй байгаа, жижиг дунд үйлдвэрийн зээлийн эх үүсвэр ажил үйлдвэрлэлийн тохиромжтой улирлаас оройтож ирдэг, иргэдэд олгох хүний хөгжил сангийн мөнгө өгөх хугацаа хэд дахин хойшилж байгаа… гээд олон асуулт тавьж хариу авлаа. Уулзалтын төгсгөлд М.Энхболд дөч хоногийн дараа болох сонгуульд ерэн жилийн түүхтэй МАН-д саналаа өгөхийг уриалснаар уулзалт өндөрлөв. Ажлын хэсгийнхэн Мандалговь хотын хүнсний төв захаар орж танилцлаа.
С.ПҮРЭВСҮРЭН