“Bee Gees”-ын Робин Гибб хорт хавдраар нас барлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

“Bee Gees”-ын Робин Гибб хорт хавдраар нас барлаа

“Bee Gees” хамтлагийн дуучин Робин Гибб хорт хавдрын өвчинтэйгээ удаан тэмцсэний эцэст нас барлаа. Робин Гибб ихрийн өрөөсөн Маурис, дүү Барри нартайгаа 1958 онд Bee Gees хамтлагийг үүсгэн байгуулснаас хойш Их Британийн хөгжмийн ертөнцөд нэрээ дуурсгасан билээ. Жаран жилийн хугацаанд Bee Gees хамтлаг “Stayin" Alive”, “How Deep Is Your Love”, “Massachusetts”, “Night Fever” хэмээх алдартай цомгууд гаргасан нь хамгийн олон хувиар борлуулагдсан цомгийн жагсаалтад бичигдсэн байдаг. Хорт хавдартай удаан тэмцсэн Робин Гибб хагалгаанд ороод удалгүй нас барсныг гэр бүлийнхэн нь мэдэгдсэн аж. Их Британийн телевизээр хөгжмийн ертөнцийн гялалзсан од харвалаа хэмээсэн байна. 1960-аад оны үед “Bee Gees” хамтлагын анхны цомог хит болсноос хойш цомгийн худалдаа дэлхий даяар 200 сая хувьд хүрсэн юм.  Их Британийн телевизийн нэртэй хөтлөгч” “Bee Gees” хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрээр Жонн Леннон, Пол МакКартни нарын дараа бичигдэх гавьяатай” хэмээн мэдэгдсэн байна. “Bee Gees” өөрсдийн хит цомгоосоо гадна Барбара Страйзанд, Диана Росс, Дионне Ворвик, “Destiny"s Child”, Долли Партон, Кенни Рожерс нарын хит дуунуудыг зохиож өгсөн юм. 2010 онд Бельги дэх тоглолтын үеэр Робин Гиббийн ходоод гэнэт аймшигтай өвдсөнөөс шоуг цуцлахаас өөр аргагүйд хүрч, удалгүй мэс засалд орсон аж.

Түүний ихрийн өрөөсөн Маурис  2003 онд мөн л ходоодны зангиралаас болж 53 настайдаа барсан юм. Робин Гибб 2011 онд ходоодны аймшигтай өвдөлтөөс болж Бразиль дахь цуврал шоунуудаа цуцалсан бөгөөд эмч нар түүнд хорт хавдрын онош тогтоосон юм. Хорт хавдрын эмчилгээнээс болж, нүднээс гартал турж эцсэн тэрбээр өвчинд хэзээ ч бууж өгөхгүй, бие нь сайжирч байгаа  хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард ярьж байсан аж. Түүний бие өнгөрсөн сард эрс муудаж, комд орсон ч 12 хоногийн дараа ухаан орсон билээ. Түүний хүү Робин Жонн “Аав маань жирийн хүмүүсээс тэс өөр хүн байлаа” хэмээн ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж