Эрчүүдийн сонсох дуртай үгс

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн сонсох дуртай үгс

 Эрэгтэй хүн хайртай хүнээсээ ямар үг сонсохыг хүсч явдаг юм бол. Доорх үгсийг эр хүн бүр сонсохыг хүсдэг. Харин эмэгтэйчүүд өөрсдийн зүгээс энэ алт шиг үгийг тэр бүр хэлж чаддаггүй нь харамсалтай. Тэгвэл энэ алдаагаа засаад эр нөхөр, хайртай залуудаа ямар үг хэлж болохыг мэдэж авцгаая.



1. "Би чамд хайртай"


Энэ бол хүн бүхний мэддэг сонгодог үг. Энэ үгийг хэлэхэд ихдэнэ, багадана гэж байдаггүй. Эмэгтэйчүүдйн адил эрчүүд ч энэ үгийг сонсохыг хүсч явдаг. Өдөрт гурван удаа. Хооллох үед, хооллохын өмнө, хойно. Дээр нь энэ үгийг хайртдаа ажилдаа явахынхаа өмнө, ажлаасаа ирээд хэлэх хэрэгтэй. Бас ямар нэгэн учир шалтгаангүй, зүгээр л хэлж заншаарай.


2. "Чи миний баатар"


Тэр өнгөрсөн баатарлаг үйлсээ дурсан санах үед нь хэлчихвэл та түүнийг хамгийн жаргалтай хүн болгоно. Сэтгэл дотроо эр хүн бүр "супер баатар, бэтмэн, хүн аалз" байдаг юм шүү дээ. Хайртай хүнээ баатар болгоход буруу зүйл огт байхгүй.


3. "Алтан гартай шүү"


Хадсан хадаас, засч янзалсан үйлдэл болгоных нь дараа энэ үгийг хэлж заншаарай. Үүнийг хэлснээр та эр нөхрөө гэрийнхээ эд зүйлд илүү их анхаарал тавьдаг болоход түлхэц болно.


4. "Чи минь ухаантай шүү"


Мэдээж ухаантай! Тэр дэлхий дээрх сая сая бүсгүйчүүдээс зөвхөн таныг л сонгосон шүү дээ. Тэгэхээр тэр ухаантай байлгүй яах вэ.


5. "Ямар зоригтой юм бэ"


Таныг аалз, жоом, хулганаас аврах бүрт хэлж байгаарай.


6. "Чи хөөрхөн хамартай (нүд, уруул г.м.) шүү"


Хайртай хүнээ анхааралтай ажиглаж байгаад энэ үгийг хэлээрэй. Гэхдээ таны хайрласан харцыг тэр харж байх нь чухал шүү. Эрчүүд ч гэсэн өөрсдийгөө гоё сайхан гэж хэлүүлэх дуртай байдаг.


7. "Чи миний эрдэнэ"


Яагаад болохгүй гэж? Та түүнийг ямар удаан эрж хайлаа даа. Харин олоод ямар их жаргалтай болсноо санаж байна уу. Хайртай хүн тань таны эрдэнэ биш гэдэгтэй маргаж чадахгүй л болов уу.


8. "Чамаас өөр би хэнтэй ч ийм жаргалтай байж чадахгүй"


Дэлхий дээр таны хайрыг татсан цорын ганц эр хүн гэдгээ мэдрэхэд эр хүнд таатай байлгүй яах вэ. Дээр нь та түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг мэдвэл тэр улам урамшина.


9. "Би чамаараа бахархаж байна"


Мэдээж бахар¬хаж байгаа. Цалингаа нэмүүл¬сэн, урам¬шуу¬лал авсан, тушаал дэвшсэн гээд шалтгаан мундахгүй. Түүнээр бахархахгүй байхын ч аргагүй. Хайртай хүнээсээ ийм үг сонссон эр хүн улам л хичээл зүтгэлтэй болдог.


10. "Чамайг хайрлахгүй байж чадна гэж үү?"


Энэ үгийг дээрх үгсийн аль нэгний дараа хэлбэл илүү үр дүнтэй. Та сонсоод үз дээ, "Чи минь ямар ухаантай юм бэ. Чамайг хайрлахгүй байж чадна гэж үү!" Тиймээ. Энэ үгний дараа түүний нуруун дээр далавч ургаад л ирнэ.


< Харин 11, 12, 13, 14, 15 үгийг та өөрөө бодож олоорой. Залхуурч түвэгшээх хэрэггүй. Тэр ийм эрхтэй. Ямар сайн, ажилсаг, уран гартай хүн болохоо мэдэх эрхтэй. Эдгээр үгс та хоёрын харилцаанд ахиц дэвшил, халуун дулаан уур амьсгал авчирна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэрэв хайртай хүн тань танаас дээрх үгсийг сонсвол ханиа, хайрт бүсгүйгээ өөрт нь ямар их хайртай юм бэ гэж бодно. Өөрийг нь бүхнээс илүү хайрлаж, халамжилдаг хүн байхад өөр бусдаас тайтгарал хайна гэж үү.


Бүсгүйчүүдэд нэмж зөвлөхөд энэ материалыг сайн уншиж өөрийн болгоод найз нөхөддөө ч хэлж өгөөрэй. Тэд ч гэсэн хайртай хүнээ баярлуулах хэрэгтэй шүү дээ. Мөн цаасан дээр бичиж тэмдэглээд хайртынхаа нүдэнд өртөхгүй газар байрлуул. Амжилт хүсье. Бие биендээ урам өгөх хайрын нандин үгс байнга хэлцгээе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж