Electric IMP гэрийг бүхэлд нь интернэтжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Electric IMP гэрийг бүхэлд нь интернэтжүүлнэ

Та гэрийнхээ бүхий л цахилгаан хэрэгслийг интернэтэд холбож, хүссэн үедээ хаанаас ч хамаагүй удирдахыг хүсч байна уу?

Ид шидийн гэмээр энэхүү боломжийг Electric IMP танд олгож байна.

Electric IMP нэртэй энэхүү төхөөрөмж нь овор багатайгаас гадна бүрэн программчлагдсан Wi-Fi антен юм.

Та IMP card-аа суулгаад өөрийн удирдахыг хүссэн цахилгаан төхөөрөмжүүдээ "circuit board"-нд холбож өгсөнөөр таны гэр бүхэлдээ интернетжих болно.

Энэхүү төхөөрөмж нь зургадугаар сард худалдаалагдаж эхлэх ба Imp card-ийн зарагдах үнэ нь 25 ам.доллараас эхлэх бол "circuit board" нь 10 ам.доллар байх аж.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж