Хөрш орнуудын худалдааны талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Хөрш орнуудын худалдааны талаар хэлэлцэнэ

МҮХАҮТ, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо, Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтарсан чуулга уулзалт долдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Өвөрмонголын Ордос хотод болох юм байна.  Энэхүү чуулга уулзалт нь найм дахь удаа болж буй бөгөөд энэ хүрээнд бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэнэ.  Ордос хотын үзэсгэлэнгийн танхимд болох үзэсгэлэнд гурван орны худалдааг дэмжсэн бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэхээс гадна Япон, Солонгос, Тайвань, Хонгконг, Макао зэрэг орны 600 гаруй аж ахуй нэгж оролцох аж. 

МҮХАҮТ, ӨМӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжих хороотой байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу энэ удаад Ордос хотоос манай улсын үзэсгэлэнгийн талбайг үнэ төлбөргүй хангаж байгаа гэнэ. Уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгжийг зургадугаар сарын 12-ны өдөр хүртэл МҮХАҮТ-д бүртгэх юм. Энэ нь хөрш орнуудын худалдааг зөв голдирлоор явуулахад ихээхэн ач холбогдолтой болох тухай албаныхан онцолж байгаа бөгөөд уг уулзалт ихээхэн хүлээлттэй байгаа гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж