NBA-ийн тоглогчийг твиттерээр заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

NBA-ийн тоглогчийг твиттерээр заналхийлжээ

Lakers багийн тоглогч Steve Blake болон түүний гэр бүлийг твиттерээр заналхийлжээ. Учир нь Steve Blake-ийн буруугаас болж, түүний баг Oklahoma City Thunder-т ялагдсан юм.

Steve Blake энэхүү шийдвэрлэх тоглолтонд 3 онооны шидэлтийг алдсан нь түүний багийг ялагдахад нэг алхам ойртуулсан гэж түүний фэнүүд үзэж ийнхүү дургүйцлаа илэрхийлж байгаа аж.

Энэхүү тоглолтын дараа түүний @SteveBlake гэх  твиттер хаяг рүү харааж доромжилсон твийтүүд ихээр ирж байгаа ба гэр бүлээр нь хүйс тэмтэрнэ гэсэн аймшигт заналхийлэл хүртэл иржээ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж