Ц.Нямдорж сайд давж заалдана

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайд давж заалдана

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ. Учир нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Зам Тээвэр барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга нар бие биенийхээ эсрэг мэдээллийг нэгэн үе ширүүхэн өгч байсхийгээд л хэвлэлийн хурал зарладаг байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нэр төрд нь халдсан хэмээн өнгөрсөн сарын 2-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан юм.

Эл хэргийн анхан шатны шүүх хурал саяхан болж Х.Баттулгын нэхэмжлэлийг хангасан шийдвэр гарсан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр хэвлэлийн хурал зарлан “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан” гэдэг мэдэгдлийг хийсэн.

Түүний хийсэн энэ мэдэгдэл нь бодит байдалд нийцээгүй УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлэг болсон гэж үзэн нэр хүндийг сэргээх нь зүйтэй хэмээн анхан шатны шүүх үзсэн байна. Эл асуудлаараа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ийн Давж заалдахаар болжээ.

Эхний шүүхээр ялагдлын амтыг мэдрээд авсан Хууль зүйн сайд ийн давж заалдан шархаа нөхөхөөр болсон нь энэ байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь дахин сонгуульд өрсөлдөхгүй хэмээж байсан. Гэвч удалгүй ярьсан хэлснээ умартан ирэх сонгуульд хүч үзнэ. Тийм учраас унаж доройтсон нэр төрдөө дахин хэр халдаамааргүй байна хэмээн ойр тойрныхондоо учирлах болсныг зарим эх сурвалж өгүүлж байна.

Эх сурвалж: WWW.CHUHAL.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж