
“Татар” хамтлаг тараад багагүй хугацаа өнгөрсөн ч фэнүүд нь тэднийг дахин нэгдэж уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэдэг итгэдэг. Тэд хамгийн сүүлд “Аз жаргал The Bad Boy” уран сайхны кинонд хамт тоглож уран бүтээлээ өндөрлөсөн гэхэд болно. Тэгвэл энэ удаад тус хамтлагийн Заяа хөгжмийн ертөнцөд эргэн ирж байгаа бололтой. Тэрбээр бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа сурагтай. Түүний цомогт “Классик Жем”, “Sound Of Kiss” хамтлагтай хамтран дуулсан дуу нь багтаж байгаа бөгөөд “Татар” хамтлагийн Мөөгий, Жагаа хоёртой хамтран дуулсан нэг, нэг уран бүтээл багтсан гэнэ.
М.Дөл