Тойргийн хороодын дарга нарын сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Тойргийн хороодын дарга нарын сургалт эхэллээ

Сонгуулийн тойргийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нар номын дуу сонсох гэж байна. Тэд өнөөдөр СЕХ-оос зохион байгуулж буй сургалт, семинарт оролцож УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрхэн нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар ярилцаж, санал бодлоо солилцох аж. Энэ удаагийн сонгууль НИТХ-ийн сонгуультай хамт явахаараа онцлог. Тиймээс нийслэлийн тойргийн хороодын дарга нар, нарийн бичиг нар орон нутгийнхаас өөрөө ажиллах онцлогтой байгаа. Тиймээс тэдэнд зориулсан сургалт ач холбогдолтой байх ёстой гэдгийг албаныхан онцолж буй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж