Өнөө жил 1050 ажилгүй иргэн ногоо тариална

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Өнөө жил 1050 ажилгүй иргэн ногоо тариална

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар өнгөрсөн жилээс эхлэн ажилгүй, эмзэг бүлгийн иргэдийг бүлгийн нэгдсэн зохион байгуулалтад оруулж, газар тариалан эрхлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.

2011 онд “Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр”-т 800 иргэнийг хамруулж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Тарвагатайн ам хэмээх газарт ногоо тариулсан. Иргэдэд төмс, хүнсний ногоо тариалах сургалт зохион байгуулж,  тариалангийн талбайг  хашаажуулж, цахилгааны шугам татах, худаг гаргах зэргээр дэд бүтцийг нь бий болгож өгсөн юм. Иргэд ч нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгсөн энэ газарт амжилттай ажиллаж, амьжиргаагаа дээшлүүлэх урам зориг дүүрэн байгаа учир өнөө жил хөтөлбөрийг өргөжүүлэн 1050 ажилгүй, орон гэргүй, орцны гэр бүлийг хамруулахаар болжээ. Өнгөрсөн жил энэ ажилд хамрагдсан 800 иргэн, 500 тонн төмс хураан авч, өрхийн хэрэгцээгээ хангаснаас гадна 340 тонн төмс зарж борлуулан амьжиргаагаа дээшлүүлсэн байна.   

НХХЯ-ны дэмжлэгтэй хэрэгжүүж буй энэ хөтөлбөрт Нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргүүдийн ХХҮХ-т бүртгэлтэй, ажилгүй, орлого багатай иргэдийг хамруулж байгаа юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж