Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 12-14 хэм дулаан байна

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 9-14 метр. Говь талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 21-26 градус, баруун хэсгээр 15-20 градус, бусад нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Орхон-Сэлэнгийн саваар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 12-14 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө секундэд 16-18 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар шөнөдөө секундэд 16-18 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Туул голын саваар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим нутгаар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө сэрүүсч Дорноговийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж