Шанхайн ХАБ-уудтай харилцаа тогтооно

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Шанхайн ХАБ-уудтай харилцаа тогтооно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зохион байгуулах “Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөгжлийн шинэ боломжуудыг эрэлхийлэх нь” сэдэвт бизнес форумд манай улс оролцохоор боллоо. Форум зургадугаар сарын 5-7-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болно.

Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай байдаг бөгөөд форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор төлөвлөсөн ажээ. Ийнхүү форумд оролцсоноор уул уурхайн салбарт БНХАУ-аас болон бусад улс орноос хөрөнгө оруулалт татах, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүдийн орнуудтай гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх боломжтой гэнэ. Энэхүү форумд оролцох хүсэлтэй байгууллагуудыг энэ сарын 25-ны өдөр хүртэл МҮХАҮТ-д бүртгэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж