Луонго багтаа боломж авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Луонго багтаа боломж авчирлаа

Цувралыг 3-1 харьцаатай тэргүүлсэн амжилтаар “Чигаго Блэкхоукс” өнөөдөр өөрийнхөө талбайд “Ванкувер Канукс” багийг хүлээн авлаа.
Өнөөдөр тэд цувралыг дуусгаж, плей-оффт шалгарахыг хүсч байсан нь лавтай. Учир нь өрсөлдөх баг өчигдөр тодорсон бөгөөд “Сан Хосе Шаркс” “Детройт Ред Уингс”-ийг цувралд 4-1 ээр илүүрхэж, өрнөд бүсийн шигшээд шалгарч үлдээд байсан юм.
Гэвч сагсан бөмбөгтэй адил хоккейнд 3-0 ээр илүүрхсэн баг дараачийн шатанд 100 хувь шалгарна гэсэн бичигдээгүй хууль байдаггүй. Тийм ч учраас “Ванкувер” өөрсдөд олдсон боломжоо ашиглаж, өнөөдөр цувралыг ойртууллаа.
Тоглолтын эхний минутад л Кристиан Өрхофф Даниэль Сединий дамжуулалтаар гоолдсон бол энэ үеийн 15 дахь минутад Кевин Биекса тооны харьцааг 2:0 болголоо. Кануксын хоёр дахь гоолын дамжуулалтыг Кайл Уэйлвүүд өгсөн аж.
Хоёрдугаар үеийн цорын ганц гоолыг пауэр плейфд Биекса оруулснаар дубль хийсэн бөгөөд энэ нь ялалт байсан гэхэд болохоор байсан юм. Гуравдугаар үед аль аль багууд нэг, нэг гоол оруулснаар энэ тоглолтонд 4-1 харьцаатай “Ванкувер Канукс” баг “Чигаго Блэкхоукс”-ыг буулган авлаа.
Цуврал ингэснээр 2-3 болон ойртсон ч давуу тал Чикагогийн залууст байна.
Энэ тоглолтын гол баатраар 29 цохилтыг аюулгүй болгосон хаалгач Роберто Луонго тодорчээ.
Харин дараагийн тоглолт монголын цагаар 12-ны өглөө Канадын Ванкувер хотын мөсөн талбайд явагдах юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж