Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

2012 оны 05 сарын 14-нээс 5 сарын 18-ны хооронд МХБ дээр 5 удаагийн арилжааг явуулж, 62 ХК-ийн 810.5 мянган ширхэг хувьцааг 389.2 сая төгрөгөөр арилжсан байна.

Засгийн газрын бондын хоѐрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг бондыг 525.0 мянган төгрөгөөр арилжлаа.

ТОР-20 индекс 20402.71 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 74.07 нэгжээр буюу 0.36 хувиар өссөн байна.

Индексийн сагсад багтах Хөх ган /6.1%/, Ремикон /5.9%/, Монгол шилтгээн /2.9 %/, Говь /1.2%/, АПУ /1.1%/, УИД /1.0%/, Шивээ овоо /1.0%/, Таван толгой /0.9%/, Шарын гол /0.1%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 5.7 тэрбум төгрөгөөр буюу 0.29 хувиар буурч, 1 их наяд 920.6 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Алтайн зам /72.0%/, Эрээн цав /20.0%/, Сор /18.7%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монгео /15.0%/, Хэрэглээ импекс /14.9%/, УБ БҮК /14.8%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 62 үнэт цаас арилжигдсанаас 28 үнэт цаасны ханш өсч, 22 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Э транс ложистикс /326.5 мянган ширхэг/, Ремикон /239.4 мянган ширхэг /, Хөх ган /76.8 мянган ширхэг/ зэрэг компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Монголиа девелопмент ресорсес /55.3 сая төгрөг/, Ремикон /45.9 сая төгрөг/, Э транс ложистикс /41.7 сая төгрөг/ зэрэг компанийн үнэт цаас арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж