Герман Экологийн сайдаа огцруулав

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Герман Экологийн сайдаа огцруулав

Германы канцлер Ангела Меркель Экологийн сайд Норберт Рёттгенийг (Norbert Roettgen) Хойд Рейн –Вестфалийн орон нутгийн сонгуулийн дараа огцруулав. Рёттгентэнд Христийн ардчилсан холбоо намын сонгуулийн компанийг удирдан явуулж, дөнгөж 26 хувийн санал аван өмнө Социал демократ нам ба ногоонтны эвслийг оруулсан байв.

Нам дотор Рёттгенийг шүүмжилж, сөрөг хүчин түүнийг огцруулахыг шаардсаны дараа Меркель сайдтайгаа ярилцан түүнээс сайн дураараа огцрохыг шаарджээ. Гэтэл сайд түүнийг хийхээс татгалзсан учир канцлер түүнээс албан тушаалыг авсан байв. Германы Экологийн шинэ сайдаар ХАХ намын парламентын жигүүрийн тэргүүн Петер Альтмайер (Peter Altmaier) томилогдож байна.

Меркель Засгийн газрыг толгойлсноосоо хойш анх удаагаа сайдаа халсан тохиолдол энэ болов. Мөн Рёттген намын орлогч даргын тушаалаа өгөхөөр болж байна. Түүнд депутатын мандат үлдсэн учраас тэр улс төрд үлдэх боломжтошй гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж