Агентлагууд ажлаа танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Агентлагууд ажлаа танилцуулж байна

Өнөөдөр Сангийн яамны нээлттэй өдөрлөг болж, Сүхбаатарын талбай хөл хөдөлгөөн ихтэй байна.  ТЕГ, НДЕГ, ГЕГ-ууд ер нь бүхий л байгууллагууд үйл ажиллагаагаа цахим орчинд нэвтрүүлж, мэдээллийн сан, тайлан тооцоог гаргах ачаалаа багасгахаар зорьж байгаа. Энэ хүрээнд Татварын ерөнхий газар гэхэд тоон гарын үсэг, НӨАТ-ын падааны эмхэтгэлийг нэгтгэн цахим мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлуудыг хийж байгаа.

Эдгээр үйлчилгээг нээлттэй өдөрлөгөөр танилцуулж байна.

Түүнчлэн орон сууцны хөнгөлөлттэй зээл тойрсон асуудлаар иргэдэд цогц мэдээлэл өгөхөөр Төрийн банк, Хөгжлийн банк нээлттэй өдөрлөгт оролцож байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж