Ногоон хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Ногоон хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ

“Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор анх удаа “Ecotone-2012” фестивалийг БОАЖЯ, UBS телевиз, Нийслэлийн нутгийн зөвлөл, “Аматун” продакшн хамтран  тавдугаар сарын 22-ны 19.00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр “A-sound”, “Киви”, “Лемонс” хамтлаг, дуучин Сэрчмаа, Quiza нар ая дуугаа өргөхөөс гадна шинэ залуу хамтлагууд болон дуучид байгаль орчны сэдэвт нэг, нэг дууг сонирхуулж, өрсөлдөх гэнэ. Дууны уралдаанд “Лего”, “Бэрд”, “UFO”, “Hotspot”, “Outlaw”, Дуучин Daisy, Gang, “Моханик” зэрэг дуучид, хамтлагууд оролцох ба шилдгүүд “Ecotone-2012” фестивалийн сүлд дуу болох “Дэлхий ээж”-ийг дуулах эрхийг авах юм байна.

Энэхүү фестиваль нь байгаль орчныг хамгаалалд залуусын оролцоог нэмэгдүүлэх, дэлхийд алдартай Монгол Улсын аялал жуулчлалын брэнд бий болгох зорилготой бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулж байх ажээ.

Түүнчлэн уг фестиваль нь 22-нд нийслэлд болох Ази, Европын байгаль орчны сайд нарын дөрөвдүгээр уулзалтын үйл ажиллагааны хаалтын хэсэг болох бөгөөд энэ нь байгаль орчны салбар дахь манай улсын шинэ, бүтээлч санаачлагыг олон улсад таниулах ач холбогдолтой гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж