Оюутны яруу найргийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Оюутны яруу найргийн наадам боллоо

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит “Яруу эгшиглэн” оюутны яруу найргийн наадам тавдугаар сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо.

60 гаруй оюутан залуус шүлгээ уншсанаас ЭМШУИС Д.Ганхүлэг тэргүүн байранд шалгарч МУИС н.Саранчимэг, МУИС М.Бүжинлхам нар удаалсан байна. Тус тэмцээний шүүгчээр УГЗ, Төрийн шагналт Д.Нямаа тэргүүтэй шүүгчид шүүсэн байна.

Дамшрамд дуулгахад, ирэх долдугаар сард Хөвсгөл аймагт нэрт эрдэмтэн Б.Ширэндэвийн нэрэмжит яруу найргийн наадам болох юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж