Вьетнамд 34 хүн ослоор амиа алдав

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Вьетнамд 34 хүн ослоор амиа алдав

Вьетнамын авто замд гарсан ослын улмаас энэ сарын 18-ны өдөр 34 хүн амь үрэгдэж, 21 хүн шархадсан тухай "Аль-Жазира" мэдээлжээ.

Осол тус орны төв хэсэгт гарсан ба автобус замын хашлагыг нэвтлэн дайрч гүүрнээс Серепак голд унажээ. Гэмтэл бэртэл авсан хүмүүсийг эмчилж байгаа эмчийн яриагаар 16 хүний биеийн байдал маш хүнд байгаа учраас хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй.

Автобусны хоёр жолооч амь үрэгдсэн учир ослын шалтгааныг тогтоох боломжгүй байна. Мөн осол өглөө үүрээр ихэнх зорчигчид нь унтаж явсан үеэр гарч гэрч наргүй байна. Эрх баригчид тусгай комисс гарган мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж