Зохион байгуулагч нарын төлөвлөснөөр 24 цагийн хугацаанд дэлхийн аж үйлдвэрийн хөгжилтэй найман тэргүүлэх орны лидерүүд хамгийн өргөн цар хүрээтэй асуудлаар ярилцах ёстой. Албан ёсны дэгээр нь бол тэд Африкийн өлсгөлөн, эвлийн цэргийг Афганистанаас гаргах, Иран ба Хойд солонгос, Сирийн байдлыг авч хэлэлцэх ёстой.
Оросын ерөнхийлөгч Владимир Путины саммитад очихгүйгээр өөрийгөө Медведевээр төлөөлүүлсэн гэнэтийн шийдвэр нь саммитийн дэгийг өөрчлөхөд хүргэжээ. Орос байхгүйгээр үлдсэн долоон гишүүдэд нь маргаад байх асуудал гарахгүй. Тэр долоон орон ардчиллын үзэлийг баримталдаг, хүний эрхийг зөрчөөд байдаггүйгээс гадна дэлхийн бодлого ба эдийн засгаар төстэй төсөөлөлтэй. Үүнийг шинжээчид хэлж байна. Оросын лидергүйгээр Сири ба Ираны асуудлыг ярих нь утгагүй болж байна. Тэдний олсон ямар нэгэн шийдвэрт Оросын төлөөлөгчид хориг тавихыг үгүйсгэх аргагүй. Оросыг тэнд төлөөлж буй Медведевт бас л ажиглагчийн үүрэг ноогдож байна.