Албан ёсны мэдээгээр Тунисийн 5000 мянган сүмийн 400 орчим нь хэт даврагчдын хяналтад байдаг ажээ. Эдгээр сүмүүдэд л тийм сурталчилгаа хийгдэж байгаа гэнэ. Шашины асуудал сайд Ахмед Бергауи тийм асуудал байгааг хүлээн зөвшөөрч, асуудлыг шийдэхээр хичээж байгаа гэжээ. Тунисийн Дотоод хэргийн яамны тэргүүн Али Ларайед өөрийн ээлжид мэдэгдэхдээ залуу тунисчууд хөрш Ливид очин Мауммар Каддафийн эсрэг дайнд оролцсон хэрэг өмнө нь ажиглагдаж байсныг хэлжээ.
“Бид залуусыг муу зуршлын адал явдлаас аврахыг хүсч байгаа. Тэдний зарим нь алагдсан, хэн нэгэн нь баригдсан, үлдсэн нь Сирид байлдаж байна” гэж сайд хэлээд түүний алба байдлыг хянан ажиглаж байгаа гэжээ.
Суннитийн хүн ам голлодог араб орнуудад Сирийн босогчдыг шашин нэгтнүүд гэж үзэн тэдний алавитийн шиитийн Ассадын дэглэмийн эсрэг хийж байгаа тэмцлийг дэмждэг. Тиймээс радикал ислам үзэлтнүүд “шашиныхаа төлөөх тэмцэлд оролцоно гээд Сирид очиж буй ажээ.
Өмнө нь НҮБ-д суугаа Сирийн элчин өөрийн улс орондоо Тунис, Ливи, Палестин, Иордан зэрэг 26 орны хөлсний цэргийнхэн байгаа гэсэн юм. Сирийн бослого жил гаруй үргэлжилж, сөргөлдөөнд 12 мянга гаруй хүн алагджээ.