Аялал жуулчлалын салбарын ажлыг тайлагнана

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын салбарын ажлыг тайлагнана

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын талаарх бүхий л мэдээлэл болон ажилтай танилцах “Нээлттэй хаалганы өдөрлөг” тавдугаар сарын 22-ны 14.00-18.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

Энэ үеэр БОАЖЯ болон түүний харьяа агентлагууд, энэ салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах гэнэ.

Өдөрлөгийн үеэр усны лабораторийн болон орчны шинжилгээний төхөөрөмж, ой мод үржүүлгийн суулгац, эко 00, хийн халаагуур аялал жуулчлалын холбогдолтой бэлэг дурсгалын зүйл, гар урлалын бүтээгдэхүүн зэргийг сонирхох боломжтой ажээ. Мөн байгаль орчны хамгааллын тухай видео бичлэг дэлгэж, соёл урлагийн болон хувцас загварын үзүүлбэрийг сонирхуулах юм байна.

Монгол Улсыг дэлхийд таниулах томоохон салбар бол аялал жуулчлал бөгөөд зун цаг ирж буй энэ үед уг нээлттэй хаалганы өдөрлөг нь иргэдэд сонирхсон мэдээллийг нэг дороос өгөхөд ихээхэн ач холбогдолтой болох талаар БОАЖЯ-наас онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж