Эмэгтэйчүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногт Мадридийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн, дэлхийн чансааны 9-д эрэмбэлэгдэж буй АНУ-ын Серена Уильямс хагас шигшээд Хятадын На Ли-тай тоглох байсан ч тоглолтын өмнө бэртэл нь сэдэрсэнээс тэмцээнийг орхилоо. Өнгөрсөн жилийн Францын нээлттэй тэмцээний аварга Хятадын На Ли (8) шигшээд дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй ОХУ-ын Мария Шараповатай тоглохоор боллоо. Хагас шигшээд ОХУ-ын теннисчин Мария Шарапова Германы Керберийг 6:3, 6:4-ийн харьцаагаар буулган авсан байна. Аваргаа хамгаалахаар тоглож буй ОХУ-ын Мария Шарапова өнгөрсөн жилийн шигшээд Австралийн Саманта Стосурыг 6:2, 6:4-ээр буулган авч байсан байна. Хятадын На Лиг-н хувьд тус тэмцээнд анх удаа шигшээд шалгараад байна.
Шигшээ тоглолтууд өнөө шөнө болно.
Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний аваргууд 460 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 1000 оноо хүртэх аж.
Дашрамд дуулгахад талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн энэ сарын 28-нд эхлэх юм байна.