Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Mark Zuckerberg гэрлэлээ


Facebook-ын үүсгэн байгуулагч, хамгийн залуу тэрбумтан Mark Zuckerberg хуримаа хийсэн тухайгаа өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.
Өдгөө 28 настай Mark Zuckerberg найз бүсгүй Priscilla Chan-тай есөн жилийн турш үерхэж байгаа ба хосууд Калифорни мужийн Пало Алто дахь гэртээ тун даруухнаар хуримаа хийжээ.
Уригдсан зочид Priscilla Chan-ы  төгсөлтийн баярыг тэмдэглэхээр ирцгээсэн гэж бодож байтал хосууд хуримаа хийх болсноо дуулгахад бүгд шоконд орсон гэнэ.
Хосууд уригдсан зочдоо гэрийн хоол, Пало Алтогийн алдарт сушигээр дайлжээ.
Тэдний хуримыг хамгийн залуу тэрбумтны хамгийн даруухан хурим гэж хэвлэлүүд онцолж байна.
Сонирхуулахад, хуримын бөгжний загвараа Mark Zuckerberg өөрөө гаргасан ба тун энгийн бадмаараг шигтгээтэй бөгж гэнэ.

Н.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж