Дэлхийн хэмжилзүйн өдөр болж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн хэмжилзүйн өдөр болж байна

Дэлхийн хэмжилзүйн өдөр өнөөдөр болж байна. Энэ нь Метрийн хэлэлцээрт гарын үсэг зурсан тэмдэглэлт өдөр тул дэлхийн хэмжил зүйн хамтын нийгэмлэгүүд Дэлхийн Хэмжил Зүйн Өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ жил “Хэмжил зүй аюулгүй байдалд” сэдвийн хүрээнд хүний ажиллах, амрах, тоглох амьдралын бүхий л үеийн аюулгүй байдлыг хангахад анхаарч, үнэн зөв, баталгаатай хэмжлийн үр дүнгийн ач холбогдлыг ойлгуулах, тайлбарлан таниулахад төвлөрөх тухай Дэлхийн хэмжил зүйн байгууллага онцолж байна.

Аюулгүй байдал нь хэмжил зүйн ажлыг хэрхэн сайн зохион байгуулснаас ихээхэн хамаардаг гэнэ. Хүмүүсийн онгоцоор нисэх, аялах найдвартай байдлыг хангах, машин тэрэгний гадны цохилт, мөргөлтийг тэсвэрлэх чадварыг буюу эсвэл цацрагийн эмчилгээний аюулгүй байдлыг хангах  шаардлага зайлшгүй бий бөгөөд үүний тулд  найдвартай хэмжүүрүүдийг бий болгох нь хэмжил зүйчдийн үүрэг хариуцлага болох тухай Дэлхийн хэмжил зүйн байгууллагын захирал Майкл Кухне мэндчилгээ дэвшүүлжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж