Өмнөговь аймгийн оюутан залуучууд чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймгийн оюутан залуучууд чууллаа

Өмнөговь аймгийн оюутан залуучуудын чуулга уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо. “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая” сэдэвт уулзалтыг  зохион байгуулж, оюутан залуучуудад аймгийнхаа өнөөгийн хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, ажлын байрны захиалгын тухай танилцуулсан байна. Мөн тэдний санал бодлыг нь сонсон, мэргэжлээрээ орон нутагтаа ажиллах боломжийг чиглүүлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй холбож өгөх, мөн нийт оюутны бүртгэл, мэдээллийн сантай болох зорилгыг дэвшүүлсэн байна.  Чуулга уулзалтад  Улаанбаатар хот болон  Дархан-уул, Орхон, Дорноговь аймгийн их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д сурч буй оюутнууд оролцжээ.  УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Х.Тэмүүжин, Ерөнхий Сайдын ахлах зөвлөх Б.Долгор, ИТХ-ын дарга Л.Батчулуун тэргүүтэй аймгийн удирдлагууд үг хэлж, саналаа солилцжээ. Мөн Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд, “Оюу Толгой”, “Энержи Ресурс”, “Саусгоби сэндс”, “МАК” зэрэг компаниуд үйл ажиллагааныхаа талаар болон ажлын байрны нээлттэй танилцуулга хийсэн байна.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж