Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэн, хүчтэй салхи шуургатай байхыг онцгой анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтайн уулсаар сэрүүсч 3-8 градус, Их нууруудын хотгор, Иднр Тэс голын сав газраар 13-18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Зарим үед секкундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 29-31градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 23 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна