Сэлэнгийн түймэр эрчимжих шинжтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн түймэр эрчимжих шинжтэй байна

Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ гээд хэд хэдэн аймаг түймэртэй байгаа билээ. Энэ дотроос салхины чиглэл өөрчлөгдсөний улмаас Сэлэнгэ аймагт түймэр нэлээд эрчимжих шинжтэй байна гэсэн мэдээлэл ирсэн юм.

Нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл авахыг хүссэн ч утсаар холбогдсон ажилтан нь “Хөдөө явж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Өөр ямар хүнээс мэдээ авч болохыг лавлахад тийм боломж байхгүй гэсэн хариу өгөв.

Түймэр бүрэн унтраагүй, салхитай байхад байдал ямар байгаа талаар ОБЕГ-ын зүгээс ийнхүү  тодорхой хариу өгсөнгүй.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж