Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулжээ. Дүүргийн Ардчилсан намын гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Р.Амаржаргал нарыг тус тойрог нэр дэвшүүлэхээр болсон байна. УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хувьд өмнө нь хоёр удаа тус тойргоос УИХ-д нэр дэвшин ялалт байгуулж байсан. Харин Р.Амаржаргал гишүүний хувьд өмнөх сонгуулиар Ховд аймгаас нэр дэвшин УИХ-д сонгогджээ. Энэ удаа Ховд аймгаас Ховд аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн кёкүшюзан Д.Батбаяр нар нэр дэвшихээр болоод байгаа тул Р.Амаржаргал гишүүн Нийслэлийн тойрогт нэр дэвшихээр болсон байна.
Өнгөрөгч пүрэв гаригт Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хуралдаанаар шинэчлэн баталсан нэр дэвшүүлэх журмын дагуу намын дарга өөр санал гаргаагүй тохиолдолд дүүрэг, аймгийн намын хороодоос гаргасан нэр дэвшигчдийг ҮЗХ батламжлах үүрэгтэй юм байна.
Б.ЗАЯА