Унгадаг баатар: Гуурст морины домог (19)

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Унгадаг баатар: Гуурст морины домог (19)

Нэгэн
цагт бурхан орчлон ертөнцөөр аялан явж байжээ. Тэгээд амрахаар шийдэн
ийш тийшээ харвал дэлхий их л гоё харагдаж гэнэ. Тэгээд дэлхий дээр
ирвэл дэлхийн гадарга тэр чигээрээ усаар бүрхэгдсэн байсанд бурхан бага
зэрэг сэтгэлээр унасан боловч нэгэнт ирсэнийх хувцасаа цэвэрлэж, усанд
шумбан, угаалга үйлдээд авъя гэж  шийджээ. Тэгээд бурхан аян замын
тоосоо гөвөн хувцас хунараа цэвэрлээд усанд шумбан байтал урд байгаагүй
тоо шороонууд нь хуралдан бөөгнөрсөөр хуурай газар үүсгэв гэнэ. Бурхан ч
санамсаргүй байдалаар дэлхийн амьдралыг өөрчилсөндөө баахан санаа зовож
байсан боловч ихэд ядарсан тул хуурай газар гараад унтаад өгжээ. Унтаж
унтаж сэрвэл гэдэс нь ихэд өлсөх тул юм идэхээр санаархан эргэн тойрноо
харвал юу ч үгүй цулгай газар байлаа. Тэгэхээр нь хувцаснаасаа утас хөвж
гаргаад дэгий хийн усанд хаяжээ. Ингээд хэсэг суусаны эцэст их ч олз
омог олж гэнэ. Гэтэл ямар нэг гал гаргачихаар юм байсангүй тул газараас
баахан шороо атгаж аваад тарни уншиж үлээгээд цацвал газар унах төдийд
тэнгэрт тулсан өндөр модод урган газар дэлхийг бүрэхжээ. Бурхан ч
тэндээсээ авж гал гаргаад барисан загасаа шарж эхэлжээ. Ийнхүү загасаа
болохыг хүлээн суух зуур дан загас идэлтэй биш хэмээн бодоод далайн
ёроолд шумбаж ороод хад, замаг этэр бааханг цуглуулан гаргаж ирээд мөн л
баахан тарни уншиж байгаад цацаж гэнэ. Энэ удаад тэдгээр нь газар
унахдаа элдэв төрлийн ногоо, жимс жимсгэнэ болжээ. Бурхан ч баярлан
тэндээсээ овоог хурааж аваад загасандаа хачирлан болохыг нь хүлээлээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж