Хятадын мэдээллийн “Синьхуа” агентлаг Монголын нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр намууд бүртгүүлсэн талаар мэдээлжээ.
Энэ удаа УИХ-ын сонгуультай нэгэн зэрэг болох нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор улс төрийн есөн нам батламжаа гардсаныг тэнд дурдсан байна. “Улаанбаатарын иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийслэлийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг тэдгээр намууд дэвшүүлж сонгуулийн 30 хэсэгт 45 мандатын төлөө өрсөлдөнө. Урьдчилсан байдлаар Улаанбаатарын 820 мянган сонгоч сонгуульд өрсөлдөх юм” хэмээн Синьхуа агентлагийн мэдээнд дурдсан байна.
Д.ОЮУН