Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү энэ үеэр “Уг гэрээг байгуулсан нь чанарын хяналт шалгалт, хорио цээрийн салбар дахь хамтын ажиллагаа хоёр орны Засгийн газрын төвшинд хүрснийг харуулж байна. Монгол Улсын хил хязгаар, гадаад худалдаа, түүнд тавих чанарын хяналт, хорио цээр, түүнчлэн импорт, экспортын худалдаанд тавих хяналтыг хамтран гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг авах бүрэн боломж нээгдэж байна” гэжээ.
Мөн өдөр Хөгжиж буй орнуудын импорт, экспортын барааны мэргэжлийн хяналт сэдэвт сургалт семинар Бээжин хотод бодж өндөрлөжээ. Сургалтад Монгол Улс, Египет, Мъянмар зэрэг орны холбогдох салбарын мэргэжлийн хянагчид оролцсон байна.