Бэкхем Олимпийн бамбарыг угтан авчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Бэкхем Олимпийн бамбарыг угтан авчээ

Лондонгийн олимпийн галт бамбарыг Их Британийн гүнж Анна Афин хотоос Их Британид онгоцоор аваачжээ. Олимпийн наадмын өлгий Грекээр аялсан галт бамбарыг өчигдөр Их Британид очиход Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан, хөлбөмбөгч Дэвид Бэкхем, Лондон хотын дарга Борис Жоннсон нар угтан авсан байна. Бамбар Их Британиар 70 хоног тойрон аялсны эцэст Лондонгийн олимпийн цэнгэлдэхэд бадамлах юм.

Дэлхийн олон орны тамирчдын итгэл найдвар тээж буй Лондонгийн олимпийн наадам эхлэхэд ердөө 10 долоо хоног үлдээд байгаа юм. Дэвид Бэкхем олимпийн бамбарыг угтан авсан талаар ярихдаа “Бамбарыг асаахын өмнө нэлээд сандарч, хүйтэн хөлс хүртэл гарлаа” хэмээжээ. 8000 гаруй бамбар асаагчид Олимпийн галт бамбарыг Их Британиар аялуулах бөгөөд Дэвид Бэкхем тэдний нэг болох хүндтэй үүрэг хүлээсэн нь энэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж