Шорон эзэлсэн хоригдлууд бууж өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Шорон эзэлсэн хоригдлууд бууж өгчээ

Өнгөрсөн лхагва гаригт Гондурасын шоронгийн удирдлагыг хяналтандаа аваад байсан хоригдлууд бууж өгчээ. Сан Педро Сула хотын шоронгийн харгалзагчид шоронг дэлбэлнэ гэж сүрдүүлсний дараа хоригдлуудын авир зөөлөрсөн гэнэ. Үймээнээс болж нэг хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж бэртжээ. Гондурасын цагдаа нарын мэдээлснээр шоронд эргэлтээр очсон хоёр бүсгүйг нэгэн хоригдол хүчиндсэнээс дээрх хэрэг гарсан гэнэ. Шоронгийн удирдлага хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг өөр шорон руу илгээх шийдвэр гаргасныг 32 хоригдол эсэргүүцэн, бослого гаргаж, шоронг барьцаалсан аж. Гондурасын шорон хамгийн олон хоригдолтой бөгөөд хүчирхийлэл, бослого үймээн байнга гардгаараа нэртэй аж. Өнгөрсөн гуравдугаар сард Гондурасын нэгэн шоронд үймээн дэгдсэнээс 13 хоригдол амиа алдсан юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж