Нийслэлийн "Улаанбаатар" чуулга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран “Янзаган хүрээ” бага насны хүүхдүүдэд зориулсан хөгжимт жүжгийг өчигдрөөс толилуулж эхэллээ. “Янзаган хүрээ” өнөөдөр ч үргэлжлэн багачуудын хүртээл болох бөгөөд нээлтийн баяртаа зориулж тасалбараа 1000 төгрөг болгожээ. Жүжиг 15.00 цагт эхлэх бөгөөд "Улаанбаатар" чуулгын 40 гаруй уран бүтээлчид эл жүжигт тоглох юм.
Жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа бичиж, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан О.Норолхоо, уран сайхны удирдагчаар Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, сурган хүмүүжүүлэгч зөвлөхөөр Соёлын тэргүүний ажилтан А.Норовдорж, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан П.Урнаа, бүжиг дэглээчээр Соёлын тэргүүний ажилтан Д.Энхгэрэл, зураачаар Л.Баярхүү нар ажиллажээ.
М.Дөл