Шри-Ланк иргэний дайны ялалтыг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Шри-Ланк иргэний дайны ялалтыг тэмдэглэв

Шри-Ланкад гурван жил үргэлжилсэн иргэний дайны гал зогссоны гурван жилийн ойг улс орон даяар тэмдэглэж, нийслэл Коломбо хотод цэргийн хүндэтгэлийн жагсаал болж байна. Тус улсын Ерөнхийлөгч Махинда Ражапакса иргэний дайнд ялалт байгуулж, Тамилын зэвсэгт босогчдыг дарах тэмцэлд амиа алдсан цэргүүдийн дурсгалд хүнтэтгэл үзүүлж, үг хэлжээ. Гэвч Шри-Ланкад болж буй тэмдэглэлт үйл явдлыг эсэргүүцэж буй хүмүүс байгаа бөгөөд ийм өдөр хүндэт цэргийн жагсаал хийх нь зохисгүй гэж үзэж байгаа гэнэ. Өнгөрсөн баасан гаригт Тамилчууд олноор оршин суудаг Жаффха хотын их сургуулийн оюутны холбооны тэргүүнийг иргэний дайны хохирогчдын дурсгалд хүндэтгэл үзүүлснийх нь төлөө хотын иргэд төмөр саваагаар нүүр нүдгүй зодсон байна.  Өнгөрсөн хугацаанд Шри-Ланкийн эрх баригчид баярт ой тэмдэглэхийг хориглосоор ирсэн юм. 1980-аад оны эхээр Шри-Ланкад Тамилын зэвсэгт босогчид эрх баригчдын эсрэг боссоноос иргэний дайны гал ассан юм. Олон жил үргэлжилсэн иргэний дайн 70,000 орчим хүний аминд хүрсэн бөгөөд дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж