“Нутгаа дуурсгана” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

“Нутгаа дуурсгана” үргэлжилж байна

МҮБХ-ноос зохион байгуулж буй “Нутгаа дуурсгана” барилдааны шийдвэрлэх өдрүүд өнөөдөр, маргааш хоёрт тохиож байна. Амралтын өдрүүдэд 1-6 дугаар байрын төлөө дараах байдлаар багууд барилдаж, маргааш аваргууд тодрох юм. Өнөөдрийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхлээд байна.


5-р сарын 19-ний бямба гаригт
:  /1-6-р байрын төлөөх барилдаан/

  1. “Хантайшир” – “Хөвсгөлийн хүчтэн”
  2. “Увс нуур” – “Их Монголын хүчтэн”
  3. “Бөхбилэгт” – “Таванхан”


5-р сарын 20-ны ням гаригт:
/1-6-р байрын төлөөх барилдаан/

  1. “Таванхан” – “Хантайшир”  
  2. “Их Монголын хүчтэн” – “Бөхбилэгт”
  3. “Хөвсгөлийн хүчтэн” – “Увс нуур”


7-9-р байрын төлөөх барилдаан:

“Түшээт ханы аварга” – “Дүнжингарав”

МҮБХ жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдааныг 2010 онд анх зохион байгуулж байсан билээ. Анхны буюу Бар жилийн тэргүүн дэвжээгээр Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ 15 оноо, 112 даваатайгаар илт давуу түрүүлсэн бол Булган аймгийн “Булганхангай” дэвжээ 9 оноо, 92 даваагаар удаалж, Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээ 7 оноо, 91 даваагаар гуравдугаар байрт орж байсан юм. Харин Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ 5 оноо, 88 даваагаар дөрөвдүгээр байр, Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ 5 оноо, 83 даваагаар тавдугаар байр, Увс аймгийн  “Увс нуур” дэвжээ 1 оноо, 74 даваагаар зургаадугаар байр тус тус эзэлж байжээ.

Харин Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдааны хувьд “Булганхангайн хүчтэнүүд”-ийг эс тооцвол бусад багууд дахин шигшээ барилдаанд шалгаран үлдэж, тэргүүн дэвжээний төлөө өрсөлдөж байна.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж