
“Өрхийн эмч нарын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-ийг “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриан дор зохион байгуулж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчлах, Өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэд, эрүүл мэндийн байгууллагын санаа, санаачлагыг сонсох, дэмжих, хамтран ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны “Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төв дээр 12-15 цагт болох Нийслэлийн хэмжээний “Өрхийн эрүүл мэндийн төвийн нээлттэй хаалганы өдөр”-т Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр болон холбогдох албаны бусад хүмүүс оролцож байгаа ажээ.