Шилдгүүд хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Шилдгүүд хагас шигшээд шалгарлаа

Шороон талбайн мастеруудын цувралын нэг болох Ромын мастеруудын тэмцээний хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорлоо. Эрэгтэйчүүдээс хагас шигшээд дэлхийн топ 3-н теннисчид шалгарсан байна.

Өчигдөр болсон тоглолтод дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович Францын Жо-Уилфред Цонгог (5) 7:5, 6:1-аар, “Швейцарь цаг” Рожер Федерер (2) Италийн Сэппиг (30) 6:1, 6:2-ийн харьцаатай буулган авлаа. Харин Испаний Рафаэль Надаль (2) Чехийн Томаш Бердыхг (7) 6:4, 7:5-ийн харьцаагаар, Испанийн Дэвид Феррер (6) Францын Гаскег (16) 7:6, 6:3-ийн харьцаагаар буулган авлаа.

(1) Сербийн Новак Жокович  & (2) Швейцарийн Рожер Федерер
(2) Испаний Рафаэль Надаль & (6) Испанийн Дэвид Феррер

Харин эмэгтэйчүүдийн хувьд дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй ОХУ-ын теннисчин Мария Шарапова АНУ-ын Винус Уильямс 6:4, 6:3-ийн харьцаагаар, Германы Кербер (12) өнгөрсөн жилийн Уимбльдоны аварга Чехийн Петрова Квитоваг (4) 7:6, 1:6, 6:1-ийн харьцаатай буулган авч хагас шигшээд Мария Шараповатай учраа таарсан байна. Харин нөгөө хэсгээс Серена Уильямс (9)  Хятадын Ли На нар шалгарсан байна.

(2) ОХУ-ын Мария Шарапова & Германы Кербер (12)
(9) АНУ-ын Серена Уильямс &  Хятадын Ли На (8)

Тэмцээн энэ сарын 20-нд өндөрлөнө.

Дашрамд дуулгахад талбайн теннисний оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн энэ сарын 28-нд эхлэх билээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж