Galaxy S3-ын урьдчилсан захиалга 9 сая хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Galaxy S3-ын урьдчилсан захиалга 9 сая хүрчээ

Samsung компани 2012 оны эхний улиралд дэлхийн хамгийн шилдэг гар утас үйлдвэрлэгч байж чадсан ба ухаалаг гар утасны зах зээлд хааны суудалд залраад байгаа билээ. Харин Samsung компанийн дараагийн бүтээл болох Galaxy S3 ухаалаг гар утас нь одоогоор худалдаалагдаж эхлээгүй байгаа боловч одоогийн байдлаар 9 сая ширхэг бүтээгдэхүүний урдчилсан захиалгад дарагдаад байгаа гэжээ.

Samsung Galaxy S3 Европд тавдугаар сарын 29-нөөсн зарагдаж эхлэх аж.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж