2012 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Шөнөдөө нутгийн зүүн хагаст сэрүүхэн хонож, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг Туул, Тэрэлж голын саваар 18-23 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, зүүн аймгуудын нутгаар 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун зүгийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, салхи баруун хойноос түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Ус цаг уурын хүрээлэн