Хуучирсан мэдээ: 2012.05.18-нд нийтлэгдсэн

Photoshop-дсон зураг уу?

Авлигын хэрэгт холбогдож шүүхэд 10
удаа дуудагдсан ч очилгүй байсаар албадан саатуулагдсан экс ерөнхийлөгч
Н.Энхбаярыг урьдчилан хорих төвд “хоригдож” байхад нь түүний эхнэр,
өмгөөлөгчид нь ноцтой мэдэглүүдийг удаа дараа хийсээр ирсэн. Түүнийг
ухаан алдаж унасан, босч чадахгүй байгаа, ярих чадвараа алдсан дээр нь
комд орсон мэтээр сурталчилж байсан. Гэтэл 2012 оны 5 дугаар сарын
14-ний өдрийн 17.00 цаггийн байдлаар мөнөөх комд орсон Н.Энхбаяр, дарга
нарын эмчлүүлдэг Улсын Клиникийн 2 дугаар эмнэлгийн люкс өрөөний цонхоор
ийнхүү мэндчилж байна. Н.Энхбаяр одоо ч эмнэлгийн сэхээн амьдруулах
тасагт хэвтсэн нэрийн дор шүүхээс зугтсан хэвээр байна.
Түүний
царай нь цонхийж, нүд нь шаргалтсан байдалтай зургуудыг зориуд
Photoshop-оор эвлүүлэн гадаад ертөнцийн хэвлэлийн агентлагууд руу цацсан
гэнэ. Энэхүү зургийг
http://www.mminfo.mn/photoalbum/657.shtml?alias=politics болон
www.paparazzi.mn, www.caak.mn  сайтуудаас эх сурвалж болгон авлаа.

Д.Хүрлээ

Эх сурвалж: www.topmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж